Улсын Их Дэлгүүр нь Монгол улсын нэрийн хуудас болон нэгэн зууны туршид сүндэрлэн байгаа билээ.
Анх Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь нь тавигдан Төв дэлгүүр нэртэйгээр ашиглалтанд орсноос хойш 100 жилийн түүхийг бүтээж өв соёлоо хадгалан ирсэн Монгол улсын Түүхэн дурсгалт барилга байгууламжийн Дээд зэрэглэлд багтах биет соёлын өвийн нэг болсон үнэ цэнтэй байгууламж юм.
Улсын Их Дэлгүүр нь дэлхийн шилдэг брэндүүдийн цахилгаан бараа, гэр ахуйн бараа, гоо сайхны бүтээгдэхүүн, эрэгтэй эмэгтэй хүүхдийн брэнд хувцас, гутал цүнх зэргийг худалдаалахаас гадна банк санхүү, даатгал, зээлийн үйлчилгээ, АТМ, ТҮЦ машин, цэцэг бэлэг дурсгалын үйлчилгээ, кино театр, хүүхдэд зориулсан үйлчилгээний төвүүд, хоолны газрууд, олон нийтэд нээлттэй түүхэн булан болон хүнс барааны супермаркет гээд бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн, дэлхийн жишигт хүрсэн “Олон жилийн баялаг түүхтэй орчин үеийн хэв шинж бүхий Монголын хамгийн том худалдааны төв” юм.
Бид орчин үеийн загварлаг, брэндийн бараа бүтээгдэхүүнийг танд санал болгож байна.
Дэлгэрэнгүй“Улсын Их Дэлгүүр” үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ 2021 онд тохиож байна. 1921 онд Ардын Хувьсгал ялсны дараа “Хоршоо” нэртэй /жижиг дэлгүүр/ байгуулагдснаар анхны суурь тавигдсан нь Сангийн Яамны харъяанд Монгол ардын харилцан туслалцах хоршооны хэлтсийг байгуулсантай нас чацуу юм.
Дэлгэрэнгүй