“Ногоон Зурвас” нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Дэлгүүрийн ажилчид 100 мод тарьлаа

2021-06-25

МУ-н Худалдааны салбарын 100 жилийн ойд зориулсан “Ногоон Зурвас” нээлтийн үйл ажиллагаанд Улсын их дэлгүүрийн ажилчид оролцон 100 мод тарьлаа.

Монгол Улсад Худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, “Улсын Их Дэлгүүр” үүсэж хөгжсөний 100 жилийн ой давхар тохиож байгаа билээ.

Ойн хүрээнд өнөөдөр“ХХААХҮЯ”, “ГХЯ”, “НЗДТГ”, “МҮХАҮТ” болон “НОМИН Холдинг” ХХК хамтран Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд "Ногоон зурвас" байгуулах үйл ажиллагааны нээлтийг зохион байгуулж 100 нарс модыг суулгалаа.

Хүн энэ хорвоо дээр амьдрахдаа заавал хийх ёстой гурван зүйлийн нэг нь #мод_тарих гэдэг.

Эх орон, байгаль дэлхийгээ хайрлан, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажилд хувь нэмрээ иргэн бүр оруулахыг манай хамт олноос уриалж байна.