Монголын улсын түүхэн их таван бүтээн байгуулалт

2022-10-03

1961 он буюу Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулж Монгол Шуудан буюу одоогийн Монгол Шуудан ХК нь 7 сери бүхий марк гаргасан түүхтэй. Уг цуврал маркд Их бүтээн байгуулалтын 5 барилга байгууламжаас гадна 2 төрлийн хөдөлмөрч нийгмийн 2 марк байдгаараа онцлогтой. Ийнхүү энэхүү барилга их бүтээн байгуулалтууд нь Монгол улсын түүхэн дурсгалт барилга байгууламжийн нэг, биет соёлын салшгүй өв бөгөөд олон жилийн түүх дурсамжийг агуулсаар одоог хүртэл сүндэрлэж байгаа билээ.

1961 он буюу Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулж Монгол Шуудан-с (одоогийн  Монгол Шуудан ХК) 7 сери бүхий марк гаргасан түүхтэй. Уг цуврал маркт Их бүтээн байгуулалтын 5 барилга байгууламжаас гадна 2 төрлийн хөдөлмөрч нийгмийн 2 марк байдгаараа онцлогтой. Ийнхүү энэхүү барилга их бүтээн байгуулалтууд нь Монгол улсын түүхэн дурсгалт барилга байгууламжийн нэг, биет соёлын салшгүй өв бөгөөд олон жилийн түүх дурсамжийг агуулсаар одоог хүртэл сүндэрлэж байгаа билээ.

ЭНХТАЙВНЫ ГҮҮР

Энэ газарт хувьсгалаас өмнө “Залрахын улаан” хэмээх модонгүүр байжээ. Тэр гүүрний гол хэсгийг Богд гэгээн залрахаасбусад үед хөндлөн модоор чагтлан хааж цоожлоод зөвхөн хоёрталаар нь явган хүмүүс зорчдог байв. Богд хааныг нас барсныдараа 1925 онд уг гүүрийг улсаас удирдан засуулж нийтийнзориулалттай болгожээ. 1930-аад оны үед аж үйлдвэрийнкомбинатыг Туул голын хөвөөнд барьж байгуулснаас хойш уггүүр нь зам харилцааны ихээхэн ач холбогдолтой болсон юм.Одоогийн Энхтайвны гүүр нь Монгол улсын нийслэлУлаанбаатар хотын төвд байрлах гүүр юм. Анх 1958 онд Хятадулсын засгийн газрын буцалтгүй тусламжаар баригджээ. Хотынзүүнээс, баруун тийш нэвт гарсан төмөр зам болон Дунд голындээгүүр хойноос урагш чиглэлд тавигдсан тус гүүр нь хотынтөвийг Хан-Уул дүүрэгтэй холбох гол зам болсон түүхтэй.

МЭГЖИД ЖАНРАЙСАГ

1911-1913 онд Богд хааны зарлигаар Монгол, Хятад урчууд Гандантэгчэнлин хийдийн дэргэд 42 метр өндөр тусгай дуган барьж, зэсээр бүтээсэн 30 тохой буюу 26,5 метр өндөр Мэгжид Жанрайсаг бурхныг залсан түүхтэй. Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж 1961 онд соёлын дурсгалт зүйл, уран барилгын ховор дурсгал хэмээн улсын хамгаалалтад авч улмаар 1971-1973 онд сэлбэн засуулсан ажээ. 1991 онд Мэгжид Жанрайсаг шүтээнийг дахин бүтээн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарч улмаар 1996 оны 10 сарын 27-нд Монгол түмний хойморт ашид заларсан билээ.

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

Улсын их дэлгүүр нь Монгол улсын нэрийн хуудас болон нэгэнзууны туршид сүндэрлэн байгаа билээ. 1921 онд ЗөвлөлтХолбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь ньтавигдан “Төв дэлгүүр” нэртэйгээр ашиглалтанд орсноос хойш100 жилийн түүхийг бүтээж өв соёлоо хадгалан ирсэн түүхтэй.Монгол улсын Түүхэн дурсгалт барилга байгууламжийн Дээдзэрэглэлд багтах биет соёлын өвийн нэг болсон үнэ цэнэтэйбайгууламжтай Улсын Их Дэлгүүр нь олон жилийн баялагтүүхтэй орчин үеийн хэв шинж бүхий "Монголын улсын хамгийнтом худалдааны төв" юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДОН

1930 онд Зүүн Сэлбийн баруун эрэг дээр барьсан ЗасгийнГазрын хоёр давхар байшин нь тухайн цагтаа НийслэлУлаанбаатар хотын хамгийн томоохон барилга нь байжээ. Гэвчхот байгуулалтын үүднээс төр, засгийн нэгдсэн ордонг шинээрбайгуулах шаардлага тавигдаж БНМАУ-ын төрийн ордонгбайгуулах асуудлыг нийслэл Улаанбаатар хот байгуулалтыннэгэн хэсэг болгон 1947 онд барилгын ажлыг эхлүүлэн 1951 ондбүрэн ашиглалтанд өгчээ. БНМАУ-ын Төрийн ордон тухайн цагүеийн Нийслэл Улаанбаатар хот, барилга архитектурын хувьдхосгүй сүрлэг чимэг болсон төдийгүй Монгол түмний шүтээнболсон, Европ болон Дорно дахины барилга архитектурыншийдлийг хослуулсан томоохон цолцолбор болсон түүхтэй билээ.

ПИОНЕРЫН ОРДОН

1925 оны 5 дугаар сарын 8-нд Бүх Монголын залуучуудэвлэлдэн нэгдэх, хойчийг залгамжлагч Пионер хэмээхбагачуудын холбоо байгуулагдсанаар Монгол улсын хүүхдийнбайгууллагын шинэ цагийн түүх бичигджээ.Одоогийн Хүүхдийн урлан бүтээх төв буюу "Пионерынордон"-ыг 1955 онд шавыг нь тавьж 1958 онд ахмад архитектурчБ. Дамбийнямын хосгүй гайхамшигт зураг төслөөр баригдсанбарилга бөгөөд сонгодог архитекторын шийдэл бүхий түүхсоёлын бахархалт өв тул гадаадын зочид төлөөлөгчдийн заавалсонирхож үзэх газрын нэг билээ.Ордныг ашиглалтад оруулахын өмнө Сайд нарын зөвлөлийнтогтоолын дагуу ордон барихад улсаас 10 сая төгрөг гаргажбайжээ. Тухайн үедээ бол маш их мөнгө бөгөөд дотор тавилгыгнь Хятадаас авчирч байсан түүхтэй.